С.Баяр: Богино нэртэй урт түүх
Санжийн Баяр гэдэг нэр Монгол улсын бас нэгэн ерөнхий сайд Анандын Амарынх шиг богинохон. Богинохон болохоор тодорхой. Дан эр эгшиг тул цохилттой. Хувь хүний болоод улс төрчийн карьер нь ч нэр шигээ эрхэм бол С.Баяр. Тодорхой, цохилттой, түс тас. Энэ хэгжүүн хүний зургийн цомгийг үзнэ үү. С.Баярын зугаацаж, наманчилж, ажиллаж, авлаж, амьдарч байгаа агшнууд.
С.Баяр: Богино нэртэй урт түүх
Санжийн Баяр гэдэг нэр Монгол улсын бас нэгэн ерөнхий сайд Анандын Амарынх шиг богинохон. Богинохон болохоор тодорхой. Дан эр эгшиг тул цохилттой. Хувь хүний болоод улс төрчийн карьер нь ч нэр шигээ эрхэм бол С.Баяр. Тодорхой, цохилттой, түс тас. Энэ хэгжүүн хүний зургийн цомгийг үзнэ үү. С.Баярын зугаацаж, наманчилж, ажиллаж, авлаж, амьдарч байгаа агшнуудУрт оймс, богино өмдөн дээр арьсан сандаал хайш яйш угласан жаал хасах 4-тэй шил зүүдэг. “Ном шагайсаар байгаад хараа муудсан” гэж хожим өөрөө тайлбарласан байдаг ч бас дандаа номтой нөхөрлөөд суудаг нөхөр биш байсан гэж 40 мянгатын найзууд нь ярьдаг юм.
Түүний аав нь эхнэрээсээ 15 насаар ах. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын харъяат, МУИС-ийн багш Санж оюутан Дулмааг авч суусан нь тэр. Хотгойд болон буриад ястай хоёр эрдэмтний ганц хүү нь хожим Монгол улсын 25 дахь ерөнхий сайд болжээ. Харамсалтай нь, С.Баярыг 13 настай байхад хорвоогоос хальсан эцэг нь хүүгээ төр барилцахыг хараагүй юм
Зүүн захад байлдагч С.Баяр. Өчигдөрхөн Москвагийн их сургуульд өргөн өмд, урт үсээр гангарч явсан оюутан маань дүрэмт хувцас, түнжин толгойтой зогсож байгаа нь энэ. Өөрийнх нь дурссанаар “үгийн болон үйлийн шанаа хүртэж” 4 жилийг армид өнгөрөөжээ.
“Загасны” хэмээх Дулмаа доктор гэрийн бараа харах нь ховор. Хань болж хааяа экспедицээр явдаг хүү нь.
Цаг үе, залуучууд. Ийм нэртэй нэвтрүүлэг өөрчлөн байгуулалтын үед мандаж байлаа. Энэ нэвтрүүлгийг бэлтгэн хөтөлдөг байсан хоёр буюу З.Алтай, С.Баяр нар өнөөдөр хоёулаа нэг парламентад сонгогдон ажиллаж байна. Цаг үе ч, залуучууд ч өөр болжээ.
33 настай, Улсын бага хурлын гишүүн С.Баяр. Цаана нь түүнтэй хамт анхны ардчилсан парламентад сонгогдсон халзан бус халимагтай Д.Ганболд, талийгаач Д.Батсүх нар. Жанжин малгай, монгол дээл-ирж байгаа цагийн гоёл.
Үсэндээ сор, нүүрэндээ үрчлээгүй С.Баяр. Шил, костюм хоёр нь 90-ээд оны ид моод.
Нам бол түүний оюун ухаан, нэр төр, нандин чанар мөн.
Оновчтой цохилт. Зөвхөн билъярд төдийхөнд ч хэрэгтэй юм биш...
Н.Энхбаяр ба С.Баяр. Тэр харц...
Намын дарга. Ган болд сэлмийг нь ташаанд нь зүүж өгөөд, гавъяаны улаан одон энгэрт нь хадаж байсан үе.
Өөрийнх нь үг: Ээж минь загас үржүүлдэг ажилтай, харин би хороодог хоббитой.
Өөрийнх нь үг: Ээж минь загас үржүүлдэг ажилтай, харин би хороодог хоббитой.
Өөрийнх нь үг: Ээж минь загас үржүүлдэг ажилтай, харин би хороодог хоббитой.
Тэшүүр тэнцвэрээс эхэлдэг.
Залбирал, наманчлал...
Залбирал, наманчлал...
Залбирал, наманчлал...
Залбирал, наманчлал...
Залбирал, наманчлал...
Бор эсвэл саарал. Ганган улс төрчдийн нэгний дуртай өнгө нь.
Бор эсвэл саарал. Ганган улс төрчдийн нэгний дуртай өнгө нь.
Ташаагаа тулаад тамхи татаж байгаа ерөнхий сайд. “Цагийн хүрд”-ээр цацахгүй нь тодорхой дүрс.
Зурагтаар гардаг, бас зурагтнаас гараад ирсэн аав.
Зурагтаар гардаг, бас зурагтнаас гараад ирсэн аав.
Аксакалд нэг бодол бий.
Баярын гэж овоглуулах, Монгол улсын иргэд.
Ийм нэгэн эрхэм. Богинохон нэртэй урт түүх.
Сэтгэгдэл (137)