Манай ард түмэн өнө эртний үеэс шагайг мэргэний зөнтэй гэдгээр нь бэлэгшээн дээдэлж ирсэн. Шагайн мэргэ нь Монгол угсаатны дунд хамгийн өргөн дэлгэрсэн, үнэн зөвийн магадлал өндөртэй мэргэний нэг. Дорнын зурхайнд итгэдэг бол дөрвөн бэрхийн мэргээр ажил үйлс, санасан бодсоноо мэргэлж үзээрэй.
Дөрвөн бэрхийн шагайг сонгон авахдаа морины толгой нь нар зөв эргүүлэгтэй 2, нар буруу эргүүлэгтэй 2 шагай авна. Мэргэлэхдээ шагайг баруун гараараа авч тэгш зөөлөн талбай дээр орхих бөгөөд билгийн тооллын хулгана өдөр мэргэлдэггүй, мэргэ төөрнө, мэргэлсэн хүндээ таагүй гэдэг тул та хулганаас бусад өдрүүдэд мэргэлж аз хийморь, алдаа оноогоо шинжээрэй.