Монгол улсын Засгийн газар, Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулсан "Монголын аялал жуулчлалын форум-2013" Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш болж өндөрлөлөө. Форумд оролцогсод гадаад сурталчилгаанд албан ёсоор ашиглах уриа үгний талаар шийдвэр гаргаж баталсан байна. Ингээд олонхийн саналаар " Go Nomadic, Experience Mongolia" гэсэн уриа шалгарчээ. Энэ нь “Нүүдэлчин амьдралыг монгол мэдэр” гэсэн утгатай юм.
Д.Ундрах /24tsag.mn/