АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт цэргийн олон талт байдал, тэгш байдал, оролцоо (DEI) хөтөлбөрийг таслан зогсоох шийдвэр гаргалаа.
Уг хөтөлбөр нь "Ковид-19"-ийн вакцинд АНУ-ын цэргийн салбарыг тэр чигт хамруулах зорилготой үйл ажиллагаа байв. Тухайн үед цөөнгүй алба хаагч вакцинаас татгалзсаныхаа төлөө халагдсан юм.
Тэгвэл Д.Трамп халагдсан цэргийн алба хаагчдыг нөхөн төлбөртэй болгох зэрэг армийг өөрчлөн байгуулах гурван захирамжид гарын үсэг зурав. Цагаан ордон мөн Ройтерс" агентлагт Трамп "жендерийн радикал үзлийг" армиас устгасан зарлигт гарын үсэг зурсан гэж мэдэгдэв. Одоогоор транс цэргүүдийг хориглоогүй хэвээр байна.
"Уг тушаалд трансжендер цэргүүдийг цэргийн алба хаахыг хараахан хориглоогүй ч Пентагоныг цэргийн трансжендэр гишүүдэд зориулсан бодлого бий болгохыг тушаасан" гэж CBS мэдээлэв.
Тамп мөн Израилын "Iron Ball"-той төстэй ойрын тусгалын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг бий болгох үйл явцыг эхлүүлэх захирамжид гарын үсэг зурав. Үүнийг барихад олон жил шаардагдана.
Л.Баяр