БАРИМТ 1
Ш.Энхийн-Од 2002 оны наймдугаар сарын 27-нд Улаанбаатар хотод мэндэлжээ.
БАРИМТ 2
Түүний биеийн өндөр 208 см, биеийн жин 90 орчим кг.
БАРИМТ 3
Ш.Энхийн-Одын аав Ц.Шаравжамц бол Монголын анхны мэргэжлийн сагсанбөмбөгчдийн нэг. Мөн Ази тивээс Харлем Глобетроттерс багт тоглосон анхны тоглогч юм.
БАРИМТ 4
Ш.Энхийн-Од нь АНУ-ын коллежийн сагсан бөмбөгийн лигийн I дивизионы хөнгөн атлетикийн тэтгэлэг хүртсэн Монгол Улсын анхны иргэн юм.
БАРИМТ 5
Тэрбээр NBA-ийн Орландо Мэжик багтай гэрээ байгууллаа. Ингэснээр тэрбээр NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин болж буй.
БАРИМТ 6
Ш.Энхийн-Од 2022-2023 онд Охайо мужийн Дейтон их сургуулийг төлөөлөн Дейтон Флайерс багт, 2023-2024 онд Сан Францискогийн Их Сургуулийг төлөөлөн Сан Франциско Донс багт, 2024-2025 оны улиралд Ютагийн Их сургуулийг төлөөлөн Юта Ютес багт тоглож байсан.
БАРИМТ 7
Хилийн чанадад өөрийн нэрийг Майк Шаравжамц болгон өөрчилсөн.
БАРИМТ 8
Түүний өвөө Цэрэнжанхар нь мөн л Монголын шигшээ багт тоглож байсан сагсанбөмбөгчин юм.
БАРИМТ 9
Сагсан бөмбөгийн гэр бүлд өссөн Майк аавынхаа нөлөөнд автаж, багаасаа энэ спортод дуртай болсон. Түүний төрсөн ах Ш.Мөнхийн-Од мөн л сагсан бөмбөг тоглодог.
БАРИМТ 10
Тэрбээр бэлтгэлийн гараагаа Охайо мужийн Ксения хотын "Легаси Кристиан" багаас эхлүүлж, 2018-19 оны улиралд 19 тоглолтод 10.5 оноо дунджилжээ. Дараа нь 2019-20 оны улиралд Калифорниа мужийн Напа дахь Пролифик Преп руу хоёрдугаар курст шилжсэн.
БАРИМТ 11
Гэвч COVID-19 халдварын тархалт ихэссэн учир түүний улирал төрөлх Улаанбаатар хотод нь өнгөрчээ. Энэ хугацаанд тэрбээр Монголын 18 хүртэлх насны багийг ахалж, 2019 онд Улаанбаатар хотноо болсон "FIBA 3x3 U18" ДАШТ-д зургаадугаар байрт шалгарсан.
БАРИМТ 12
Тэрбээр 2022 онд Дэйтоны Их Сургуульд коллежийн түвшинд сагсанбөмбөг тоглохоор нэгдсэн. Тэнд байхдаа тэр нэг тоглолтод 5.6 оноо, 1.9 самбар, 2.6 оновчтой дамжуулалт дунджилжээ.


















































Сэтгэгдэл (9)