
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Ямааны годрон өвчин хамгийн сүүлд 1950-аад онд гарч байсан юм байна. Түүнээс хойш 2024 онд гарсан. Ингэхдээ хил орчмын бүсүүдэд гарсан. Тухайн үед 15 мянга орчиим тооны ямааг устгалд оруулсан. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад олон хүчин зүйлүүд ямааны годрон өвчин гарахад нөлөөлжээ. Саятан сүрэг гээд ААН-ээс иргэд рүү худалдаалагдсан байна. Зарагдсан ухна нь БНХАУ-ын арвас гэх үйлдрийнх юм байна. Гаднаас эцэг мал импортлож оруулж ирэхэд тэр дотор энэ үйлдрийн мал байдаггүй. Тиймээс энэ үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байх магадлал өндөр.
Монгол Улсын бүх хууль тогтоомжыг уландаа гишгээд энэ нөхцөл байдал үйлдэгдсэн байна.
Олон өвчин сэдэрч гарч ирж байна. Иймд мал эмнэлгийн тогтолцоог хариуцлагтай болгохгүй бол болохгүй байна" гэв.






















































