
Ганзоригийн Тэмүүлэн 2026 оны есдүгээр сарын 22-нд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдож, тангараг өргөн ажилдаа орлоо. Тэгвэл бид танд түүнийг танилцуулж байна.
Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
Г.Тэмүүлэн 1981 оны 1-р сарын 10-нд Архангай аймгийн, Их Тамир сумд төрсөн. Тэрбээр Их сургуульд орохоосоо өмнө Австралийн Канберра хотын Дикинсон коллежид суралцсан. АНУ -д дээд боловсрол эзэмшиж, Вашингтон хотын Америкийн Их Сургуульд олон улсын харилцаа, менежментийн чиглэлээр суралцаж, 2003 онд бакалаврын зэрэг хамгаалсан бөгөөд дараа нь 2005 онд тус сургуульдаа Олон улсын нийтийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан Коллежид сурч байхдаа Тэмүүлэн чөлөөт бөхийн багт барилдаж, олны талархлыг хүлээсэн.
Төрийн албаны замнал

Г.Тэмүүлэн төрийн байгууллагад 20 орчим жил ажилласан бөгөөд карьерынхаа эхэнд Ашигт малтмал, газрын тосны газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн даргаар ажиллажээ. Дараа нь төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн дэд захирал, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Уул уурхайн дэд сайд зэрэг албан тушаал хашсан байна.
2016 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдож, төсөв, эдийн засгийн асуудлаар парламентын түвшинд түлхүү ажилласан. Мөн 2015 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн байсан. Англи, орос хэлтэй.
Г.Тэмүүлэн мэргэжлийн гараагаа Монголын эрдэс баялгийн салбраас эхлүүлсэн. 2006-2009 онд тэрээр Монголын Ашигт малтмалын газарт ажиллаж, мэргэжилтэнгээс ахлах мэргэжилтэн, дараа нь гэрээлтийн хэлтсийн дарга хүртэл дэвшсэн. Гэрээлтийн хэлтэст ажиллаж байх хугацаандаа Тэмүүлэн 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахад хүргэсэн ажлын хэсгийг ахалж байжээ. 2009 онд тэрбээр стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын ордуудтай холбоотой асуудлаар Засгийн газрын өмчлөл, ашиг сонирхлыг төлөөлөх үүрэг бүхий улсын гол төрийн өмчит аж ахуйн нэгж болох Эрдэнэс Монгол компанийн дэд захирал болж, 2014 он хүртэл энэ албан тушаалыг хашиж байжээ. Энэ хугацаанд тэрээр 2013-2015 онуудад Оюу Толгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байжээ. 2014 онд түүнийг Засгийн газрын танхимд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар томилсон. Тэрээр Оюу Толгойн шинэ гэрээ буюу Дубайн гэрээг эсэргүүцэн 2015 онд өөрийн хүсэлтээр огцрох хүртлээ хоёр албан тушаалыг хашиж байжээ. Тэмүүлэн Оюу Толгой төслөөс Монголын ногдол ашгийг олон жилээр хойшлуулах болгосон Дубайн гэрээг олон нийтэд ил болгон эсэргүүцсэн.
2015-2020 онд тэр МАН-ын залуучуудын байгууллага болох Социал Демократ Залуучуудын (SDY) (хуучнаар НАМЗХ) ерөнхийлөгчөөр ажиллаж, МАН-ын удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.
Тэмүүлэн 2016 оны Монгол Улсын парламентын сонгуульд Архангай аймгийг төлөөлж Улсын Их Хуралд сонгогдсон. Тэрээр 2020 оны Монгол Улсын парламентын сонгуульд дахин сонгогдож, 2024 оны Монгол Улсын парламентын сонгуульд Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийг томсгосон тойргоор төлөөлж, парламентад дараалан гурав дахь удаагаа сонгогдоод байна.
Тэмүүлэн 2022-2024 онд УИХ-ын Төсвийн Байнгын Хорооны даргаар ажиллаж, Улсын төсвийг танах олон алхамууд хийж ба хууль боловсруулж өргөн барисан. Тэрээр 2022 онд байнгын хороонд дэргэдэх Төсвийн тогтвортой байдлийн зөвлөв санначлан байгуулсан.
Тус зөвлөл нь Улсын төсвийг хянах үүрэгтэй юм. 2024 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны дарга болж, Монгол Улсын аюулгүй байдал олон улсын харилцаа, гадаад бодлогын чиглэлийг манлайлж яваа нэгэн. Тэрээр мөн парламент хоорондын олон улсын ажиллагаанд оролцож, Монголын парламент болон Европын парламентын хоорондын уулзалтуудад удирдаж байжээ. Тэмүүлэн 2025 онд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар улиран сонгогдсон.
Г.Тэмүүлэнгийн ажлын замнал
- 2003–2005 – Олон улсын харилцааны бакалавр, дараа нь Олон улсын удирдлагын магистр – АНУ-ын American University
- 2006 – Мэргэжилтэн – Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэс
- 2007 – Ахлах мэргэжилтэн – Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэс
- 2008–2009 – Хэлтсийн дарга – Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэс
- 2009–2014 – Дэд захирал – Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК
- 2013–2015 – Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн – “Оюутолгой” ХХК
- 2014–2015 – Дэд сайд – Уул уурхайн яам
- 2015 оноос – Ерөнхийлөгч – Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо
- 2015 оноос – Удирдах зөвлөлийн гишүүн – Монгол Ардын Нам
- 2016–2020 – УИХ-ын гишүүн – Монгол Улсын Их Хурал
- 2020–2024 – УИХ-ын гишүүн – Монгол Улсын Их Хурал
- 2022–2024 – Төсвийн байнгын хорооны дарга – Монгол Улсын Их Хурал
- 2024–2026 – УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга – Монгол Улсын Их Хурал
- 2026 оны 9 дүгээр сарын 22-ноос – Хууль зүй, дотоод хэргийн сайд, Засгийн газрын гишүүн – Монгол Улсын Засгийн газар

Ерөнхий сайд Н.Учрал түүнийг УИХ-ын гурван удаагийн гишүүн, төсөв, эдийн засгийн бодлогын чиглэлээр олон жил ажилласан туршлагатай, улс төрийн манлайлал болон удирдан зохион байгуулах чадвартай гэж танилцуулсан. Мөн хууль сахиулах байгууллагын хариуцлага, хүний эрх, дотоод хяналт, сахилга хариуцлагыг бэхжүүлэх зорилт шинэ сайдын өмнө тавигдаж буйг онцолсон.
Л.Баяр
























































Сэтгэгдэл (3)