Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл

2026-8-24
0
ЖИРГЭХ

ЭШЛЭЛ 1

Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа нь Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг төдийгүй эх дэлхийнхээ ирээдүйн төлөө олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран хүлээсэн үүрэг, хариуцлагаа бодитоор хэрэгжүүлж буй түүхэн боломж хэмээн үзэж байна.

ЭШЛЭЛ 2

Талуудын 17 дугаар бага хурлын “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” хэмээх уриа нь хүн төрөлхтөн бидний энэ ертөнцөд ирээд буцах хүмүүн заяандаа өвөг дээдсээс өвлүүлэн үлдээсэн эх байгалиа унаган төрхөөр нь сэргээж, эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг хойч үеийг төлөвшүүлэн ирээдүйдээ итгэх итгэл найдварыг бадраах гүн гүнзгий утга агуулгатай юм.

ЭШЛЭЛ 3

Монголчууд бид эрт дээр үеэс сав, шим ертөнцийн зохилдлого нь хүмүүний дотоод ертөнцийн ариусал, ухамсарт үйлдлээс хамаарна хэмээн үзэж, эх байгальтайгаа зохицон амьдрах, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага, сэтгэлгээг өсөх наснаас нь үр хүүхдүүддээ төлөвшүүлэн сургаж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.

ЭШЛЭЛ 4

Иймээс хүн төрөлхтөн бидний ирээдүй болсон үр хүүхдүүддээ улс үндэстэн бүр байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах өөр өөрсдийн уламжлалт арга ухаан, мэдлэг чадварыг бага балчраас нь сэтгэл зүрх, оюун санаанд нь суулган, эх байгалиа хайрлан хамгаалах үйл хэрэгт бие сэтгэлээрээ оролцдог дэлхийн иргэн болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

ЭШЛЭЛ 5

Эх байгалийнхаа унаган төрхийг сэргээж, ирээдүй хойч үеэ эрүүл орчинд итгэл төгс, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь хүн төрөлхтний эрхэм үүрэг байх учиртай. Учир нь эх байгаль, эрүүл хөрс бол хүн төрөлхтний оршин тогтнохуйн баталгаа, хоол хүнс, усны нөөц, ахуй амьдрал, тогтвортой хөгжлийн үндэс суурь юм.

ЭШЛЭЛ 6

Хөрс эрүүл бол хүнс эрүүл, хүнс эрүүл бол хүн эрүүл байх болно. Иймээс цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг зөвхөн байгаль орчны асуудал хэмээн ойлгох бус, харин хүнсний хангамж, аюулгүй байдал, усны нөөц, хүн төрөлхтний амьжиргаа, тогтвортой хөгжил, даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалтай уялдуулж цогцоор нь авч үзэх шаардлагатай юм. 

ЭШЛЭЛ 7

Нэгдсэн хүчээр эх байгалиа сэргээж, нэгэн зорилгоор итгэл найдвараа бадрааж, нэгдмэл хариуцлагаар илүү сайхан ирээдүйг бүтээцгээе.

ЭШЛЭЛ 8

Манай дэлхийн нийт газар нутгийн 40 гаруй хувь нь доройтож байгаа нь дэлхийн 3 тэрбум гаруй хүний ахуй амьдрал, амьжиргаа, хүнсний хангамж, усны нөөцөд сөргөөр нөлөөлөн дэлхийн эдийн засаг 2050 он гэхэд 23 их наяд ам. долларын алдагдал хүлээх эрсдэл үүсээд байгааг олон улсын байгууллагууд анхааруулж байна.

ЭШЛЭЛ 9

Манай улсын 1.56 сая хавтгай дөрвөлжин километр өргөн уудам нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг газрын доройтол, цөлжилтийн нөлөөнд өртөөд байгаа нь зөвхөн байгаль орчин төдийгүй эдийн засаг, хүнсний хангамж, аюулгүй байдал, иргэдийн амьжиргаа, нүүдлийн өв соёлын тогтвортой байдалд шууд сөргөөр нөлөөлж байна.

ЭШЛЭЛ 10

Монголчууд бидний олон мянган жилийн туршид өвлөн уламжилж ирсэн нүүдэлчин ахуй нь эх байгальтайгаа зүй зохистой шүтэлцэн амьдарч, онгон дагшнаар нь хадгалан хамгаалах хандлага сэтгэлгээ, арга ухааны цогц билээ.  

ЭШЛЭЛ 11

Өнөө цагт Монголчууд бид энэхүү өв соёл, эх дэлхийтэйгээ шүтэлцэн амьдарч ирсэн уламжлалт мэдлэг, туршлагаа дэлхий дахинаа хуваалцаж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх байдлыг нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулахыг зорьж байна.

ЭШЛЭЛ 12

Монголчууд бидний байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах уламжлалт мэдлэгийг орчин үеийн шинжлэх ухаан, технологи, инновацтай хослуулах нь газрын тогтвортой менежмент, экосистемийн тэнцвэрт байдал, хүн төвтэй хөгжлийн чухал шийдлийг олоход зохих хувь нэмрээ оруулна хэмээн бид үзэж байна.

ЭШЛЭЛ 13

Монгол Улс цөлжилт, газрын доройтол, гангийн сөрөг нөлөөг бодитоор мэдэрч буй орны хувьд эх байгалиа хамгаалах дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтад өөрийн хувь нэмрээ оруулсаар ирлээ.

ЭШЛЭЛ 14

Талуудын 17 дугаар бага хурлыг даргалагч улсын хувьд Монгол Улсын санаачилсан “Тал хээрийн санаачилга” нь “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”, “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга”, “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” гэсэн харилцан уялдаа холбоо бүхий гурван тэргүүлэх чиглэлд тулгуурлаж байна.

ЭШЛЭЛ 15

Түүнчлэн газрын тогтвортой менежмент нь усны аюулгүй байдал, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээтэй салшгүй холбоотой гэдгийг онцлон тэмдэглэж байна.

ЭШЛЭЛ 16

Монгол Улс энэхүү бага хурлыг геополитикийн сөргөлдөөн, харилцан адилгүй байр суурьтай талуудын маргааны талбар бус, харин Конвенцын зорилго, хэрэгжилтийг ахиулах олон талт хамтын ажиллагааны чухал индэр байлгахыг зорьж байна.

ЭШЛЭЛ 17

Цөлжилт, газрын доройтлыг зөвхөн бууруулах бус нөхөн сэргээхийн төлөө ажиллах, гангийн асуудлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, эрт сэрэмжлүүлэх, зохистой хариу арга хэмжээ авах зэрэг эрсдэлийн цогц удирдлагын тогтолцоог төгөлдөршүүлэн хөгжүүлэх нь нэн чухал байна.

ЭШЛЭЛ 18

Мөн газар ашиглалт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, хүнсний тогтолцоог салангид бус, нягт уялдаа холбоонд авч үзэж, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн туршлагад суурилсан бодлого хэрэгжүүлэхийн ач холбогдлыг цохон тэмдэглэж байна.

ЭШЛЭЛ 19

Хөгжиж буй болон хуурай, гандуу бүсийн орнуудын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэхэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтыг чиглүүлж, санхүүжилт, технологи, чадавхыг нэн хэрэгцээтэй улс орон, бүс нутаг, иргэдэд хүргэх шударга тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй байна.

ЭШЛЭЛ 20

Тиймээс буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй санхүүжилт, ногоон хөрөнгө оруулалтыг газрыг нөхөн сэргээх, гангийн тэсвэржилт, тогтвортой амьжиргаанд илүү өргөнөөр чиглүүлэхийг олон улсын санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, хувийн хэвшилд уриалж байна.

ЭШЛЭЛ 21

Цөлжилт, газрын доройтол, ган хуурайшилд хана хэрэм, хил хязгаар үйлчилдэггүйг Та бид мэднэ. Элсний нүүдэл, шороон шуурга, усны хомсдол, хүнсний хямрал, экологийн доройтол нь нэг улс орны асуудал бус, бүс нутаг, дэлхий нийтийн нийтлэг сорилт, зовлон бэрхшээл юм.

ЭШЛЭЛ 22

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, биологийн олон янз байдлын хорогдол нь хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэж, эх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байна.

ЭШЛЭЛ 23

Хэрвээ бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий арга замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно.

ЭШЛЭЛ 24

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлаар сорилт, бэрхшээлийг зөвхөн хэлэлцээд орхих бус, тэдгээрийн шийдлийг хамтдаа тодорхойлж, энх тайван, ногоон ирээдүйн төлөө бодит шийдвэр, үр дүн гаргана гэдэгт итгэл төгс байна.

image

Монгол Улсын Ерөнийлөгч У.Хүрэлсүх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17-р бага хурлын өндөр түвшний уулзалтын нээлтийн арга хэмжээнд үг хэллээ. Түүний хэлсэн үгнээс онцлох 24 эшлэлийг хүргэж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
"The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Wendy Taylor (186.247.188.99)
    My name is Wendy Taylor, I'm from Los Angeles, i want to announce to you Viewer how Capital Crypto Recover help me to restore my Lost Bitcoin, I invested with a Crypto broker without proper research to know what I was hoarding my hard-earned money into scammers, i lost access to my crypto wallet or had your funds stolen? Don’t worry Capital Crypto Recover is here to help you recover your cryptocurrency with cutting-edge technical expertise, With years of experience in the crypto world, Capital Crypto Recover employs the best latest tools and ethical hacking techniques to help you recover lost assets, unlock hacked accounts, Whether it’s a forgotten password, Capital Crypto Recover has the expertise to help you get your crypto back. a security company service that has a 100% success rate in the recovery of crypto assets, i lost wallet and hacked accounts. I provided them the information they requested and they began their investigation. To my surprise, Capital Crypto Recover was able to trace and recover my crypto assets successfully within 24hours. Thank you for your service in helping me recover my $647,734 worth of crypto funds and I highly recommend their recovery services, they are reliable and a trusted company to any individuals looking to recover lost money. Contact email Capitalcryptorecover@zohomail.com OR Telegram @Capitalcryptorecover Call/WhatsApp Number +1 (336)390-6684 his contact: Recoverycapital@fastservice.com His website: https://recovercapital.wixsite.com/capital-crypto-rec-1
    2026 оны 08 сарын 27 | Хариулах
  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (38.248.89.84)
    RECOVERY LOST BITCOIN FROM TRADING PLATFORM CONTACT: WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER  I would love to extend my gratitude and utmost appreciation to WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my money back. They helped me recover my stolen money, 634,000 dollars worth of bitcoin effortlessly. Their service is not only quick but professional and reliable. As someone who was skeptical about the process, I was pleasantly surprised to see my bitcoins returned in such a swift and hassle-free manner WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER truly goes above and beyond to ensure their clients' satisfaction. I would highly recommend WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER for all your cryptocurrency recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity-related issues. Without a doubt, they are the best and I am very grateful to them for helping me recover my money. In case you have the same issues related to mine do not hesitate to reach out to them through their email Contact  Email: geovcoordinateshacker@gmail.com  Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack  Telegram @Geocoordinateshacker  
    2026 оны 08 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    11 цаг 19 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    11 цаг 24 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    15 цаг 49 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    18 цаг 3 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    18 цаг 11 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    19 цаг 33 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    20 цаг 58 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    21 цаг 11 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    21 цаг 32 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    21 цаг 43 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    21 цаг 53 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    22 цаг 0 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    22 цаг 11 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    22 цаг 32 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    22 цаг 36 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    22 цаг 37 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    22 цаг 42 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    22 цаг 47 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    2026-10-24
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    2026-10-24
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК