
Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
- 10:00 цагт: Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал /COP17/-ын хүрээнд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүд, амралтын өдрийн үзвэр үйлчилгээ, үйл ажиллагааны талаар ССАЖЗЯ-наас мэдээлэл өгөх хэвлэлийн хурал МОНЦАМЭ агентлагт нээгдсэн СОР17 Мэдээллийн төвд болно.
- 14:00 цагт: Боловсролын салбарын 2027 оны төсвийн төсөлд санал авах уулзалт ШУТИС-ийн хурлын зааланд болно.
- ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн ҮИС-ийн хамтарсан төслийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулж буй “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” 4 дэх удаагийн сургалт болж байна.






















































