Баримт 1
Түүний жинхэнэ нэрийг Батболдын Аюуш гэдэг.
Баримт 2
2007 оны зургаадугаар сарын 28-нд төрсөн, одоо 19 настай.
Баримт 3
Тэрбээр CS2-ийн мэргэжлийн тамирчин өмнө нь ахыгаа дэмжихээр тоглолтуудыг нь үздэг байжээ.
Баримт 4
Б.Баатархүү буюу "Bart4k"-ийн дүү. Түүний ах "Bart4k" нь "Counter-Strike: Global Offensive"-ийн мэргэжлийн тамирчин юм.
Баримт 5
2024 оны PGL Major Copenhagen тэмцээний хамгийн залуу оролцогчдын нэг болсон. Мөн тус тэмцээний түүхэнд 16 насандаа, хамгийн залуу тамирчин болж оролцож буй хоёр дахь тамирчин болжээ.
Баримт 6
Тухайн үед 16 настай mzinho эхний map-г 25 kill, 2.36 гэсэн гайхалтай үзүүлэлттэй дуусгаснаар Legacy багийг буулган авсан юм.
Баримт 7
2020 оноос хойш идэвхтэй тоглож ирсэн ба энэ хугацаанд w2c, The Black Company, The Shine, Flaggers багуудад тоглож байсан.
Баримт 8
2021 оны наймдугаар сарын 1-нээс эхлэн The Mongolz багт тоглож эхэлсэн бөгөөд 2023 оны тавдугаар сарын 31-нээс үндсэн тоглогч болжээ.
Баримт 9
Түүний олсон мөнгө 513 мянган ам.доллар аж.
Баримт 10
Түүнийг гэрийнхэн нь сайн дэмжиж, ойлгодог байсан. Тийм ч учраас эмээ нь түүнд тэтгэврийн зээлээрээ компьютер авч өгч байжээ.
Баримт 11
Тэрбээр мэргэжлийн замналдаа өнөөдрийг хүртэл нийт 3464 тоглолтод оролцож 60 хувьтай ялалт байгуулжээ.
Баримт 12
Түүний Average KDR нь 1.25 бол Headshots нь 61 хувьтай байна.
Баримт 13
Тэрбээр сүүлийн 14 тоглолт дараалан ялсан үзүүлэлттэй байна.
Баримт 14
Мzinho тоглолтын ур чадвараас гадна хэрэглэдэг gaming setup, үнэтэй скинүүдээрээ ч олны анхаарлыг татдаг.
Баримт 15
Logitech G Pro X2 SUPERSTRIKE хулгана, ZOWIE XL2586X+ дэлгэц, HyperX Cloud II чихэвч зэрэг мэргэжлийн тоглогчдын түгээмэл ашигладаг төхөөрөмжүүдийг хэрэглэдэг.
Баримт 16
Харин тоглоом дотор Karambit | Doppler Ruby хутга, Specialist Gloves | Crimson Kimono бээлий, AK-47 | Wild Lotus, M4A1-S | Hot Rod зэрэг өндөр үнэлгээтэй, ховор скинүүдийг ашигладаг бөгөөд түүний инвенторийн нийт үнэ хэдэн арван мянган ам.доллараар хэмжигддэг.
Баримт 17
BC.Game Esports нь сүүлийн үед CS2-ийн дэлхийн түвшинд хүч үзэх зорилготойгоор бүрэлдэхүүнээ эрс шинэчилж байгаа олон улсын баг.
Баримт 18
Энэ багт MongolZ-ын хуучин анд Senzu нь тоглож байгаа. Тэр түүнийг багтаа оруулахаар ятгасан гэнэ.
Баримт 19
Одоогийн бүрэлдэхүүнд s1mple, electroNic, Senzu, Magisk нар багтаж байгаа бөгөөд mzinho-г тав дахь тоглогчоороо авч байна.
Баримт 20
Уг баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр хүчээ авч байгаа нь олон ч багийн айдас болоод байгаа гэж хэвлэлүүд бичжээ.


















































