
Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нэгдсэн хөтөлбөр гарсан. Наадамд 1024 хүчит бөхийн барилдааныг долоодугаар сарын 10-наас 12-ны өдрүүдэд буюу нийт гурван өдрийн турш зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Хөтөлбөрийн дагуу Төв цэнгэлдэх хүрээлэнд долоодугаар сарын 10-ны 10:00 цагт бөхийн барилдааны нэгийн даваа албан ёсоор эхлэх бөгөөд наадамчид, үзэгчид бөхийн барилдааны нэгийн давааг үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой.



















































Сэтгэгдэл (3)