
НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны 2027–2030 оны гишүүний сонгуульд Монгол Улсаас нэр дэвшсэн хүйсийн тэгш байдал, хүний эрхийн асуудлаарх бие даасан шинжээч Д.Амарсанаа 136 улсын дэмжлэгтэйгээр сонгогдлоо.
Тэрбээр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Идэр агсаны дараа Монгол Улсаас НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хороонд сонгогдон ажиллахаар болж буй хоёр дахь төлөөлөл болж байна.
Энэхүү амжилт нь Монгол Улсын нэр хүнд, хүний эрх, хүйсийн тэгш байдлыг тууштай дэмжиж ирсэн бодлого, гадаад харилцааны идэвхтэй үйл ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэгээс үзүүлж буй итгэл, хүндлэл, дэмжлэгийн илэрхийлэл болж буй юм.
Энэхүү сонгуультай холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Монгол Улс хүний эрх, хүйсийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих, олон улсын байгууллагууд дахь идэвхитэй оролцоо, хувь нэмрээ улам бэхжүүлэхийн төлөө тууштай ажиллах болно" гэлээ.






















































Сэтгэгдэл (1)