
МАН-аас орон нутгийн нөхөн сонгуулийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Энэ жил 5 аймаг 9 суманд нөхөн сонгууль болсон. Аймгийн ИТХ-ын 9 мандат, сумын 37 мандат дээр нөхөн сонгууль явуулсан. МАН-аас 42, АН-аас 40, ХҮН намаас 3, бие даагч 5, нийт 93 нэр дэвшигч өрсөлдсөн. 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа.
МАН-ын шинэ удирдлага “МАН ард түмэндээ эргэн ирнэ” уриан дор ажиллаж байна. Намын дарга 11, би 19 аймагт ажиллаад байна. Намын шинэ даргын дэвшүүлж байгаа олон бодлогыг ард иргэд ярьж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь ч ард иргэдийн өгсөн саналаар баталгаажлаа.
Зөвхөн намын гишүүдээс төдийгүй, мэргэжлийн байгууллага, холбоод, бизнес эрхлэгч нараас санал авч МАН-аас дараагийн зургаан жил ерөнхийлөгчөөр ямар хүн ажиллуулахыг манай ард иргэд хүсэн хүлээж байна, тэр хүнийг нэр дэвшүүлнэ. МАН ард түмний ерөнхийлөгчийг ард түмнээс нь санал авч гаргах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна" гэв.


















































