Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

2026-6-19
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн А.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын Их Хурлын хаврын чуулган өндөрлөхөд хэдхэн хоног үлдээд байна. Таны хувьд 2026 оны хаврын чуулганаар ямар ажлуудыг амжуулав?

-Миний бие дангаараа болон бусад гишүүдтэй хамтран 4 хуулийн төсөл санаачлан өргөн барьж, 3 хуулийн төслийг боловсруулж бэлэн болгон өргөн барихаар ажиллаж байна. Мөн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий 4 ажлын хэсэгт ажилласан байна.

-Санаачлан боловсруулсан хуулийн төслүүд ямар шатандаа байна. УИХ-аар хэлэлцэгдэж эхэлсэн үү?

-УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын гишүүдтэй хамтран Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, О.Цогтгэрэл нарын гишүүдтэй хамтран Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулга, О.Амгаланбаатар нарын гишүүдтэй хамтран МУЗЗНДНТУТХуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, П.Сайнзориг нарын гишүүдтэй хамтран Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан өргөн барьсан.

ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл эцсийн хэлэлцүүлгийн шатанд яваа бол бусад 2 төсөл нь хэлэлцэх эсэх нь дэмжигдэн байнгын хорооны шатанд, 1 хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэх асуудлын жагсаалтад орохоор хүлээгдэж байна.

ХХОАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлтэй нэгтгэгдэн эцсийн хэлэлцүүлгийн шатанд хэлэлцэгдэж байна. Өнөөдөр ХХОАТ-ын хувь хэмжээ 10 хувь /5 хувь шатлан нэмэгдэнэ/ байгаа бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын 10 орчим хувийг бүрдүүлж байна. Үүний 81 орчим хувийг цалин, хөдөлмөрийн хөлсний орлогоос суутгасан татвар эзэлж байгаа нь уг орлогыг 900,000 орчим ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэд, нийгмийн дундаж давхарга бүрдүүлж байна гэсэн үг.

ХХОАТ-ын хувь хэмжээг 1 хувь болгон бууруулснаар эдгээр иргэд, нийгмийн дундаж давхаргын орлогыг бодитоор, шууд 9 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэж өнөөгийн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд иргэдээ дэмжих бодит дэмжлэг болох юм.

Ажлын хэсэг болон хэлэлцүүлгийн шатанд хувь хүний 2.000.000 /хоёр сая/ хүртэлх төгрөгийн орлогод 1 хувийн татвар ногдуулахаар өөрчлөгдөн хэлэлцэгдэж байна.

 

-Бусад 3 хуулийн төслийн агуулгын талаар товч дурдвал?

-Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар албаны нууц гэдэг ойлголтыг хуулиас хасаж, төрийн нууцын жагсаалтыг зөвхөн УИХ баталдаг болох гол өөрчлөлтийг тусгаж, мэдээллийн нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлыг хангах, олон нийтийн хяналтыг сайжруулах, иргэний мэдээлэл авах эрхийг хангах юм.

МУЗЗНДНТУ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр орон нутагт үйл ажиллагаа явуулдаг Засаг даргын харьяа 7 байгууллагын удирдлагын томилгоог тухайн шатны Засаг даргад шилжүүлэхээр тусгасан. Монгол орон бол өргөн уудам нутаг дэвсгэртэй, тархаж байрласан засаг захиргааны нэгжтэй улс. Энэ өргөн уудам нутагт нэг талаас иргэдийнхээ өмнө буюу ИТХурлын өмнө, нөгөө талаас засаг төрийн өмнө буюу ЗГ-ын өмнө үүрэг хүлээж, нэгжийг удирдлагаар хангаж байгаа хүн бол тухайн шатны Засаг дарга байдаг. Бодит байдал дээр томилж, чөлөөлөх эрх байхгүй нөхцөлд харьяа байгууллагыг удирдлагаар хангаж үр дүнтэй ажиллуулахад хүндрэлтэй.  

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр төрийн байгууллага, албан тушаалтан цахим орчинд аливаа мэдээ, мэдээллийг бүүст хийж олон нийтэд сурталчилдаг асуудлыг хязгаарлана.

 

-Санаачлан өргөн барихаар боловсруулж буй ямар төслүүд байна. Эдгээр төслүүдээр ямар асуудлыг шийдвэрлэх вэ?

-Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж дуусаад ЗГ-аас санал авахаар хүргүүлээд байна. Мөн D-Parliament дээр иргэдээс санал авч байгаа. Манай улсын хувьд факторингийн үйлчилгээг шаардах эрхийг шилжүүлэх, худалдах гэрээний нэг төрөл хэмээн үзэж Иргэний хууль тогтоомжид анх тусгаж, улмаар 2002 онд батлагдсан Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд санхүүгийн үйлчилгээний нэг төрөл гэж үзсэн ч эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагийн улмаас энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ чөлөөтэй хөгжих, зах зээлд үүргээ гүйцэтгэх боломж бүрдэхгүй байна. Энэ хууль батлагдсанаар зээлийн үйлчилгээнээс бусад санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлснээр чөлөөт өрсөлдөөн нэмэгдэж, зээлийн хүү буурахад эерэг нөлөө үзүүлнэ.

УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нарын гишүүдтэй хамтран Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг боловсруулан бүрдүүлбэр ханган УИХ-ын даргад өргөн барихад бэлэн болоод байна. Монгол Улсад хамгийн их хоцрогдсон, хөгжөөгүй нэг харилцаа бол асрах үйлчилгээ байгаа юм. Үүнээс шалтгаалан дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэд, ахмад настнууд ямар нэг мэргэжлийн үйлчилгээ авч чадахгүй байна. Энэ хууль батлагдсанаар асрах үйлчилгээ шинэ шатанд гарна.

Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан ЗГ-аас санал авахаар хүргүүлээд байна. Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14-т ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байрны 500 метрийн радиуст тамхи худалдан борлуулахыг хориглосон. Гэтэл Улаанбаатар хот болон төв суурин газруудад үйл ажиллагаа явуулж буй сургуулийн 500 метрийн радиусаар газрын зурагт бүсчлэл тогтоон зураглал хийж үзэхэд үндсэндээ Улаанбаатар хотын аль ч хэсэгт тамхи худалдах боломжгүй байдалтай байна.

Энэ бодит байдалд хэрэгжих боломжгүй зохицуулалт нь тамхи худалдаалах үйл ажиллагааг хяналтад оруулах бус харин эсрэгээрээ хяналтгүй, хууль бус худалдааг дэлгэрүүлж, хяналтгүй худалдаалах сөрөг нөлөөг үзүүлж байна. Цагдаагийн байгууллагаас гаргасан мэдээллээр, 2015-2024 оны хооронд тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн буюу хууль бусаар тамхи худалдаалсан нийт 6,831 зөрчил улсын хэмжээнд бүртгэгдсэн нь нийт зөрчлийн 83 хувийг эзэлж байна.

Иймээс Тамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсгийн 14 дэх заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж “аливаа төрөл, хэлбэрийн тамхийг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын, төрийн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага, соёлын, урлагийн, нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулж байгаа газар худалдахыг хориглох”, 6.8.3 заалт нэмэлт оруулан “тамхийг 21 насанд хүрээгүй хүнд тамхи худалдахыг хориотой болох тухай анхааруулга олон нийтэд харагдахуйц байдлаар байрлуулах, тамхи худалдаж буй байранд камерын хяналтын систем ажиллуулах” шаардлагыг хуульчилж тамхи худалдах үйл ажиллагаанд тавих хяналтыг үр дүнтэй болгох зохицуулалт хийх юм.

 

-Хаврын чуулганаар ямар ямар Ажлын хэсэгт ажиллав? Ямар үр дүн гарав?

-УИХ-ын гишүүний хувьд УИХ-ын Даргын захирамжаар дараах хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт ажиллаа.

Нэгт Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байна. Уг төслөөр халаадаг болон электрон зэрэг шинэ төрлийн тамхин бүтээгдэхүүнийг тамхитай адилтан тодорхойлж, тэдгээрийн үйлдвэрлэл, импорт, худалдаа, хэрэглээ, сурталчилгаа, хяналт, хариуцлагын асуудлыг тамхин бүтээгдэхүүний эрх зүйн зохицуулалтад хамруулна.

Хоёрт Засгийн газраас өргөн барьсан Нийтийн өмчийн тухай хууль болон Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай анхдагч хуулийн төсөл дээр ажиллаж байна.

Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбогдуулан 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг анх баталсан бөгөөд уг хууль нь шилжилтийн үеийн төрийн болон орон нутгийн өмчийн талаарх төрийн байгууллагын эрх хэмжээг тогтоон, өмч хувьчлалыг зохицуулахад чиглэсэн байдаг. Гэтэл нийгэм, эдийн засгийн харилцаа хурдацтай өөрчлөгдөхийн хэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн зохицуулалт нь цаг үеийн нөхцөл байдалтай нийцэхгүй, нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжлөөс хоцрох болсон.

            Хууль батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субъектийн чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.

            Мөн төрийн болон орон нутгийн өмчийн удирдлагын нэгдмэл байдлыг хангах, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийг улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл /Худал мэдээлэл тараах/ нь Үндсэн хууль зөрчсөн гэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Уг ажлын хэсэгт мөн гишүүнээр ажилласан.

Ажлын хэсгийн зүгээс Эрүүгийн хуульд дараах 3 өөрчлөлт оруулах төслийг бэлтгэсэн:

1. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцох,

2. Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйл /Хувь хүний нууцыг задруулах/-ийн 2.2-д “Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор” гэж нэмэх,

3. Эрүүгийн хуульд “14.10 дугаар зүйл.Гүтгэх” гэсэн зүйл, заалт нэмэх.

Миний бие Ажлын хэсгийн гишүүний хувьд хэт ерөнхий байдлаар томьёолж, уг гэмт хэргийн хүрээг үндэслэлгүйгээр өргөжүүлж агуулгыг хийсвэр, олон утгаар тайлбарлах, хэрэглэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхэд халдах нөхцөлийг бүрдүүлсэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгохыг дэмжиж, харин 2, 3 дахь асуудлын хувьд сайжруулах, тодорхой болгох, ял шийтгэл тохирсон байх зэрэг үндэслэлээр татгалзаж ажилласан.

УИХ-аар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгож, бусад асуудлыг судлан шийдвэрлэхийг ЗГ-т үүрэг болгож шийдвэрлэсэн.

 

Э.МӨНХТҮВШИН

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
УИХ: Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • FIFA WORLD CUP: Мексик Өмнөд Солонгосыг буулган авч, шөвгийн шатанд ойртлоо
    2 цаг 32 мин
  • FIFA WORLD CUP: Чех болон Өмнөд Африкийн шигшээ багууд тэнцсэнээр хамтдаа хэсгийн сүүл мушгиж байна
    2 цаг 43 мин
  • FIFA WORLD CUP: Канадын шигшээ Катарын багийг 6:0-ийн харьцаатай бут ниргэлээ
    2 цаг 59 мин
  • А.Ганбаатар: Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    3 цаг 8 мин
  • FIFA WORLD CUP: Швейцарын шигшээ баг Босни Герцеговиныг буулган авснаар хэсгээс шалгарах болзлоо ахиулав
    3 цаг 11 мин
  • Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна
    3 цаг 15 мин
  • УИХ: Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    3 цаг 48 мин
  • ӨНӨӨДӨР: Улаанбаатарын “Их дуулга” тэмцээн эхэлнэ
    4 цаг 5 мин
  • "Ulaanbaatar Grand Slam 2026” тэмцээнд оролцох Монголын 56 жүдоч
    5 цаг 1 мин
  • Португалчуудын аварга болох тэмүүлэл нь Роналдугийн төлөө биш, Жотагийн төлөө
    5 цаг 6 мин
  • Улаанбаатарт 10 градус дулаан байна
    5 цаг 8 мин
  • Статистик: Гэрлэлт буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна
    20 цаг 1 мин
  • "Улаанбаатар Их дуулга” маргааш эхэлнэ
    20 цаг 40 мин
  • СБД-т орж ирсэн болон дамжин өнгөрч буй мал, амьтныг тогтоосон хугацаанд яаралтай нүүлгэн шилжүүлэхийг үүрэг болголоо
    21 цаг 30 мин
  • СБД МИНУТАД 10.2ТН УС СОРУУЛАХ ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ЗӨӨВРИЙН 3Ш МОТОПОМПЫГ БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖҮҮЛЭН БАЙРШУУЛЛАА
    21 цаг 32 мин
  • Зүрхний дүрслэлийг дунджаар 0.259 секундэд, бүтэн биеийн судасны шинжилгээг ойролцоогоор 5 секундэд гүйцэтгэх хүчин чадалтай компьютер томограф ашиглалтад орлоо
    21 цаг 44 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва амласандаа хүрчээ
    22 цаг 31 мин
  • Шүүхээс “Даргын зургийг зөвшөөрөлгүй нийтэлсэн” хэмээн 20 сая төгрөгөөр торгосон торгуулийг хүчингүй болгож шийдвэрлэлээ
    23 цаг 19 мин
  • Украины арми энэ долоо хоногт Москва хотын нефтийн үйлдвэрийг хоёр дахь удаагаа бөмбөгдөв
    23 цаг 26 мин
  • Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах үе шаттай ажлууд хэрэгжүүлж байна
    Өчигдөр 12 цаг 24 мин
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Роналду, Месси нар Монголын цагаар хэдэн цагаас ямар багуудтай тоглох вэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ
  • FIFA WORLD CUP: Сүүлчийн бүжгээ хийж буй хамгийн ахмад 10 хөлбөмбөгчин
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Амт үнэрийг хориглох гэж байгаа нь хүүхдийг хамгаалах бодлого биш, янжуур тамхийг хамгаалах бодлого
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Монголд айлчилж буй БНХАУ-ын дипломат бодлогын гол архитектор Ван И гэж хэн бэ?
  • “Монголын хөрөнгийн бирж” ХК "Тэнгэр Капитал ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэн, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Байнгын хороод хуралдана
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Авлига хорооллын хойд дүрээр Эхлэл брэнд ХХК-ийн “Monastery tower” төсөл тодров уу?
  • Х.Баасанжаргал: Амьдралын чанар руу чиглэсэн татварын бодлогод шилжих ёстой
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • FIFA WORLD CUP: Шийдвэрлэх мөчид орсон ГАНЦ ГООЛ
  • Монгол Улсын инфляцын шинжилгээ
  • ДАШТ-д оролцох Английн шигшээ багийнхны хувцас хэрэглэл хулгайд алдагджээ
  • ХХБ ТОП-100 ААН-ийн 6-д эрэмбэлэгдлээ
  • Испанийн хүчирхэг багтай тэнцэж хөлбөмбөгийн ертөнцөд түүх бүтээсэн Кабо-Верде улсын тухай баримтууд
  • Хөвсгөл аймгийн Ардчилсан намын хороо хуралдаж байна
  • FIFA WORLD CUP: Өнгөрсөн шөнийн гурван тоглолт тэнцээгээр өндөрлөв
  • FIFA WORLD CUP: Кристиано Роналдугаар ахлуулсан Португал Конгогийн шигшээ багтай тэнцэж фенүүдийнхээ урмыг хугалав
  • FIFA WORLD CUP: Хэсгийн эхний тойргийн дараах байдлаар ямар багууд хүснэгтийг тэргүүлэв?
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ерөнхийлөгчийн бүтээн байгуулалтыг нь эхлүүлсэн Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14 нэмэгджээ
  • FIFA WORLD CUP: Эрлинг Холанд, Килиан Мбаппе нарын доргиосон шөнө
24 баримт
  • Дэлхийн шатрын ноён оргил Магнус Карлсений тухай 24 баримт
  • Испанийг зогсоосон 40 настай баатар Возинья гэж хэн бэ?
  • Африк тивд 700 сая гаруй хүүхэд амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн залуу тивд тооцогддог
  • Алдрын гудамжинд багтсан хамгийн залуу эмэгтэй Тэйлор Свифт
  • Solo тоглолтоо хийх гэж буй "Gangbay" хамтлагийн Гангаагийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК