
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр БОУАӨ-ын сайд Ц.Сандаг-Очир дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн Уул уурхайд сүйтсэн газар нутгийг сэргээх төвөлөгөөг танилцуулж, батлууллаа. Зургаадугаар сарын 3-нд Ерөнхий сайдын албан даалгавар гарч уул уурхайн ашиглалтын нөхцөл байдлаас болж сүйтсэн газрыг сэргээх ажлууд үргэлжилж байна. Одоогоор Сэлэнгэ аймагт үргэлжилж байна. Дөрөвдүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 54 мянган га газар нутаг уул уурхай, зам тээвэр, барилга байгууламжаас болж эвдэрсэн байна. 2032 он хүртэлх хугацаанд 54 мянган га эвдэрсэн газар нутгийг нөхөн сэргээнэ. Цаашид ажлын хэсгүүд хамтран энэхүү ажлыг хийгээд явна" гэв.























































