
Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр (2026.05.04) 07:30:38 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй.
Харин Хяргас сумын Засаг даргын орлогчоос тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдэгдсэн хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг, сумд:
- Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс баруун урд зүгт 50км
- Увс аймгийн Завхан сумын төвөөс зүүн хойд зүгт 55км
- Увс аймгийн Хяргас сумын төвөөс урд зүгт 58км
















































