
Мэргэжлийн боксын дэвжээнд 14 тулаан хийж, бүгдэд нь үнэмлэхүй ялалт байгуулаад байгаа МУГТ Э.Цэндбаатар ирэх тавдугаар сарын 1-нд замналынхаа 15 дахь тулааныг хийх гэж байна.
Тэрбээр энэ удаад Барбадосын тулаанч Кобиа Бридигийн эсрэг тулна. Тулаан АНУ-ын Мэрилэнд мужийн Хановер хотод болно.
Түүний өрсөлдөгч мэргэжлийн талбарт 18 тулаан хийж, нэг ялалгдаад байна. 34 настай. Э.Цэндбаатарын хувьд өдгөө 29 настай, өрсөлдөгчөөсөө 5 насаар дүү юм.
Л.Баяр
















































Сэтгэгдэл (1)