Нийтийн тээврийн бодлогын газарт ирсэн санал, гомдол, хүсэлтийг шийдвэрлэн ажиллаж байна. Тухайлбал, иргэн Г.Б-ийн Ч:15 “Нисэх-5 шар” чиглэлийн 15-096 гарааш дугаартай автобусны жолооч нь утсаар ярьж элдвийн хараал хэлж, улаан гэрлээр явж байна гэсэн гомдлыг шийдвэрлэжээ. Улмаар 15-096 гарааш дугаартай автобусны жолооч Б.Э-т торгуулийн арга хэмжээ тооцсон байна.