“Pro” театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Александр Вампиловын алдарт “Нугасны ан” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Сүүлчийн бороо” хэмээх мета драмын жүжгээ Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК)-д тоглож байна. Тус жүжгийн хаалтын тоглолтууд энэ сарын 25, 26, 27-нд болно.
Энэхүү жүжиг нь найз нөхдийн харилцаа, хайр сэтгэл, хувь хүний дотоод зөрчил, амьдралын үнэ цэнийг хөндсөн бүтээл юм. Жүжгийг Б.Анхбаатар найруулж, гол дүрүүдэд З.Булган, Б.Билгүүн, Б.Даваасүрэн, М.Лхагва, Э.Буд-Эрдэнэ, Э.Сүмбэ, Г.Анузул, Д.Цолмон, Т.Тэгш-Алдар нар тоглож байна.
Сэтгэгдэл (1)