8.00 ЦАГТ "Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөх чөлөөт уулзалт болно.
09.00 ЦАГТ Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яам болон НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /UNCTAD/-аас хамтран зохион байгуулж буй “Шинжлэх ухаан, технологи, инновацын паркийн бодлого, туршлага” сэдэвт үндэсний сургалтын нээлтийн арга хэмжээ "Вlue sky" зочид буудлын Соёмбо танхимд болно.
09.30 ЦАГТ Сүрьеэтэй тэмцэх эрүүл мэндийн болон иргэний нийгмийн байгууллагуудын түншлэлийн уулзалт Блью Скайд болно. Холбогдох утас: 99199346 95952976
10.00 ЦАГТ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн энэ оны эхний хуралдаан Төрийн ордонд болно.
11.00 ЦАГТ Зууны мэдээ Үндэсний мэдээллийн төвд “Уран гулгалтын дэлхийн одод Монголд” тоглолтын хэвлэлийн хурал болно. Холбогдох утас: 99073025
11.30 ЦАГТ Өмнөговь аймгийн иргэдээс “Цагаан дэл уул”, алдарт Борзонгийн говийг хамгаалах 33 мянган иргэдийн цахим гарын үсэг цуглуулахыг уриалж мэдээлэл хийнэ.
14.00 ЦАГТ “Төсвөө мэдье, төсвийг мөшгөе: "Сэлбэ гол” хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд болно.