ДЭМБ умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх,эрт илрүүлэх арга хэмжээг Монгол Улсад эрчимжүүлэхэд 90 гаруй сая төгрөгийн өртөг бүхий эрт илрүүлгийн оношлуурыг шийдвэрлэж нийслэлийн Хан-Уул дүүргээс эхлэн хэрэгжүүлэхээр боллоо.
Монгол Улсад Умайн хүзүүний хорт хавдраар жил бүр 500 орчим эмэгтэй оношлогдож, тэдгээрийн 40 орчим хувь нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөлийн хоёрдугаарт, эмэгтэйчүүдийн нас баралтын шалтгааны гуравдугаарт орж байна.
ДЭМБ-аас энэхүү өвчлөлийн эсрэг дорвитой арга хэмжээ авахгүй бол Монгол Улсад 2030 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрын шинэ тохиолдлын т