Ирэх долоо хоногийн Баасан гариг хүртэл /2025.04.18-25/ нөөцийн махны өргөтгөсөн худалдааг дүүрэг бүрд задгай талбайд зохион байгуулахаар болсон байна. Тодруулбал, дүүргүүдийн томоохон задгай талбайд ажлын өдрүүдэд 12:00-19:00, амралтын 10:30-17:00 цагийн хооронд нөөцийн махны худалдаа гарах аж.