Өнөөдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирлын шууд нэвтрүүлэг шинэчлэгдсэн журмын дагуу ebarimt аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2025 оны 03 дугаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 47 027 161 баримт хамрагдсанаас:
-8 орон таарсан 1
-7 орон таарсан 5
-6 орон таарсан 41
-5 орон таарсан 408
-4 орон таарсан 4213
-3 орон таарсан 41998 баримт тохиролд таарч азтан боллоо.
"Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 3.8-д заасны дагуу урамшууллын зэрэг, ангиллаас хамаарч гарсан сугалааны үндсэн урамшууллын дүнг азтанд олгохдоо байршлын нэмэгдэл урамшууллын дүнгээр нэмэгдүүлж олгож байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл авах бол sugalaa.ebarimt.mn цахим хуудаснаас авах боломжтой.