Үндэсний статистикийн хорооноос нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцууллаа.
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 6.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (16.2%) их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (16.0%) их наяд төгрөгөөр тус тус буурсан байна.
Mөнгөний нийлүүлэлт (M2) 2025 оны 3 дугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 41.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 4.1 (10.9%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 4.0 (22.0%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.