Монгол хэл бичгийн элсэлтийн шалгалтад нийт 85 мянган шалгуулагч бүртгүүлсэн бөгөөд шалгалт энэ сарын 18-ны өдөр орон даяар эхлэх юм. Энэ жилийн хувьд 10, 11 дүгээр ангийн сурагчид сайн дураараа оролцох боломж бүрдсэнээр ийнхүү бүртгүүлэгчдийн тоо эрс ихэссэн аж.
Шалгалтад 12-р ангийн 39164, 11-р ангийн 30824, 10-р ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна.
Ачаалал эрс ихэссэн тул шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
МХБШ-ын үргэлжлэх хугацаа 100 минут байна. Шалгалтын дүн оноог ажлын 15 хүртэлх хоногийн дотор нийтэд зарлана.
Сэтгэгдэл (2)