Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан халдварт өвчний 516 тохиолдол батлагдаж, 128 хүн эмчлүүлж байгаа талаар мэдээллээ. Мөн гэрээр 12 хүн эмчлүүлж байгаа бөгөөд эдгэрсэн 376 хүн, 35 сэжигтэй тохиолдол, 10503 хавьтал болсон хүн байна гэв. Өвчлөлийг хүйсээр нь авч үзвэл, 57.8 хувь нь эрэгтэй, 42.2 хувв нь эмэгтэй байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм.
Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм. Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.