Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар дараах мэдээллийг өглөө.
Мэдээлэлэдээ, Улаанбурхан өвчний 141 тохиолдол батлагдаж, хавьтлын тоо 7220 болсон. Тодруулбал шинээр 16 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс эмнэлэгт 80 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол, гэрээр эмчлүүлж байгаа 10, сэжигтэй 141 тохиолдол байна. Харин 51 хүн эдгэрчээ. Улаанбурхан өвчнөөр 10-14 насныхан хамгийн их өвчилж байна.