Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Хөдөөгийн хөгжил нь Монгол Улсын гол бодлого байх ёстой. Хөдөөд хүн ажиллаж амьдрах бизнес эрхлэх таатай орчин бүрдүүлж байж сорилт болоод байгаа төвлөрлийг сааруулна, хүнсний хангамжийг нэмэгдүүлнэ, нүүдлийн соёл иргэншлээ хадгална. Хүнсний хувьсгал бодлогын хүрээнд 1.2 их наяд төгрөгийн зээл гарсан, 3146 аж ахуй нэгжид зээл очсон 39 шинэ үйлдвэр ашиглалтад орж, 350 төрлийн шинэ хүнсний бүтээгдэхүүн бий болоод худалдаанд нийлүүлэгдээд байна.
Одоо ноолуур самналт үргэлжилнэ. “Цагаан алт” хөтөлбөр зарлагдаад нэг сар болж байна, үйлдвэрүүд бэлтгэлээ хангаж байна. Эхлээд ноолуураа 100 хувь угаадаг болсон бол одоо 100 хувь самнадаг болно. Ингэснээр дотоодод ажлын байр бий болно, өрсөлдөх чадвар сайжирна. Ноолуураасаа жилд 400 сая ам.доллар олдог байсан бол 1 тэрбум ам.доллар олдог орлогын эх үүсвэр бий болгохоор ажиллаж байна" гэв.
Сэтгэгдэл (1)