Боловсролын Ерөнхий газраас уриалга гаргажээ. Тодруулбал хүүхэд, залуучууд унадаг дугуй, суррон дугуй, мопед, скүүтер болон скейтборд унаж зам тээврийн осолд өртөх тохиолдол нэмэгдэж байна. Иймд бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш нарыг тухайн өдрийн сүүлийн цагийн ээлжит хичээлийнхээ төгсгөлд замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар заавар, зөвлөгөө, мэдээлэл тогтмол өгч байхыг Боловсролын Ерөнхий газраас уриаллаа.