Дэлгэцийн хэрэглээ ихтэй ажлын байр ихсэж, иргэдийн амрах цаг багасаж завгүй амьдарлын хэвшил өрнөсөөр байх улирал эхэлж байна. Эдгээр саруудад дархлаа унаж, ядрах мэдрэмж их байдаг билээ.
Ядарч, нойрмоглосон үед хүмүүс кофег өдөрт тодорхой хэмжээнд тааруулж эсвэл хэтрүүлэн уудаг. Хэтрүүлэн кофе буюу кофеин(төв мэдрэлийн системийг сэргээх үйлчилгээтэй байгалийн гаралтай бодис) хэрэглэх нь нойргүйдэх, сэтгэл түгших, зүрхний цохилт хурдасгах, ходоод цочроох, кальци болон бусад эрдэс бодисын шингээлтийг бууруулах сөрөг нөлөөг үзүүлдэг. Үүнд:
Өдөрт кофе уух тохиромжтой хэмжээ:
- Насанд хүрэгчид: 400 мг хүртэл (ойролцоогоор 3-4 аяга эспрессо, 4-5 аяга американо)
- Жирэмсэн эмэгтэйчүүд: 200 мг хүртэл (1-2 аяга)
- Хүүхэд, өсвөр насныхан: Аль болох бага, эсвэл уухгүй байхыг зөвлөдөг.
Американо нь эспрессо шотны хэмжээтэй адил хэмжээний ус хийж уух ёстой байдаг. Энэ нь эспрессо шотноос илүү зөөлөн амттай болгож өгдөг байна.
Мөн сүүтэй кофены төрөл бүр дэх кофеины хэмжээ нь тэдгээрт агуулагдаж буй эспрессо эсвэл кофе үндсэндээ хэр их байгаагаас хамаардаг.
Сүүтэй кофены төрлүүд дэх кофеины хэмжээ (дунджаар):
- Латте-(1 шот эспрессо)-63 мг
- Капучино-(1 шот эспрессо)-63 мг
- Мокка-(1 шот эспрессо, шоколадны сироп)-63-90 мг
- Маккиато-(1 шот эспрессо, бага зэрэг сүүтэй)-63 мг тус тус байдаг.
Түүнчлэн эспрессо шотын тоо нэмэгдэх тусам кофеины хэмжээ өсдөг.
Сүү нэмэх нь кофены хүчийг сулруулж амтыг зөөлрүүлдэг ч, кофеины хэмжээг өөрчилдөггүй байна. Зарим кофе шопууд 2 эсвэл түүнээс олон шот эспрессотой сүүтэй кофег санал болгодог тул бодит кофеины агууламж харилцан адилгүй байж болдог.
Тиймээс кофены хэрэглээ болон нойрны хэвшил, бусад үүсэж буй асуудлуудын талаар дөрвөөс таван иргэнээс лавлаж асуухад зарим нь “хэтрүүлэн хэрэглэдэг, нойрны асуудалтай, кофеины үйлчлэл багассан” гэж ярьж байсан.
Харин зарим иргэд нь оюутан байсан тул “Хичээлийн хажуугаар кофе шопд ажиллаж байх үедээ ачаалалтай үед нозоорсон байдалтай байхдаа тодорхой хэмжээнд өөрөө ч мэдэлгүй өдөрт уух ёстой хэмжээнээс хэтрүүлэн уух үе ч байдаг. Ерөнхийдөө амрах хугацаандаа амарж чадаагүй үедээ, нойроо сэргээхийн тулд хэтрүүлж уудаг гэж бодож байна” гэх мэтээр ижил төсөөтэй хариултуудаас дүгнэхэд зарим нь завгүй цагийн хуваарь, түгжрэл гэх мэт асуудлуудаас үүдэж өглөөд болон өдөртөө тодорхой хэмжээнд өөрсдийгөө сэргээх зорилгоор кофе уудаг. Гэхдээ өдөрт хэрэглэх хэмжээнээсээ хэтрүүлэн хэрэглэж буй хандлага аажимдаа үүсэж болох талаар ойр дотны болон танилуудаасаа анзаарч байсан талаар иргэд ярьж байсан.
Өөрсдийн эрүүл мэнд, нойр, сэтгэл зүйн нөхцөл байдлаа тогтвортой байлгах үүднээс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийж, кофеины хэмжээг хянахыг хүсвэл нэг эспрессо шоттой кофе сонгох, эсвэл декоф (кофеингүйжүүлсэн) кофе сонгож байхыг хичээгээрэй.
Ц.Анужин