Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 72 тохиолдол бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин Улаанбаатар хот, Өмнөговь, Дундговь аймагт голомтлон бүртгэгдэж байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ улаанбурханы эсрэг товлолт вакцинд 9 сартай болон 2 настайд бүрэн хамруулсан эсэхийг тодруулах, товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулахыг ХӨСҮТ-өөс зөвлөлөө.
Тодруулах, лавлах зүйлээ 89016199, 75 103 100 утсанд хандан авна уу.