Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.03.17-03.23/ нийслэлийн 8 дүүрэг, 17 аймгийн 45 суманд аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Нийт дуудлагын 108 нь объектын гал түймэр, 10 нь ой хээрийн гал түймэр, 4 газар хөдлөлт, 5 шар усны үер, 8 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.