Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
08:30 цагт: Монгол Улсын мөнх цас, мөсөн гол, цэвдэр судлалын салбарын судалгааны ажлуудаас олон нийтэд таниулах, усны чанар, нөөцийн хамгаалал, инженерчлэл чиглэлд суралцаж буй оюутан залуусыг урамшуулан идэвхжүүлэх өдөрлөг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд эхэлнэ.
10:30 цагт: "Монгол хүн ба эрсдэлийн боловсрол" аяны талаар ОБЕГ-аас мэдээлнэ.
11:00 цагт: Олон улсын гэрээ конвецид заасан хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хэрэгжилттэй холбоотой хэвлэлийн бага хурал ХЭҮК-ын байранд болно.
11:00 цагт: Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн хүрээнд сүрьеэгийн нөхцөл байдал, хийж буй ажил зэргийг ЭМЯ-наас танилцуулна.
11:00 цагт: “Морин хуур” хүүхэлдэйн жүжгийг Монголын хүүхдийн ордонд нээнэ.
11:00 цагт: Эмч П.Батчулуунд холбогдох хэрэгт донор болж хохирсон талийгаач А-гийн ар гэрийнхэн тухайн үеийн нөхцөл байдал хэрхэн үүссэн хийгээд одоо ямар нөхцөл байдал үүсээд байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.
14:00 цагт: БОУАӨЯ, Усны газар, АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль хамтран “Ус-хөгжлийн түлхүүр” сэдэвт оюутны эрдэм шинжилгээ, онол практикийн XIX бага хурлыг зохион байгуулна.
14:30 цагт: Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан Удирдах хорооны хурал ГХЯ-нд болно.
15:00 цагт: “Дундад зууны монгол хүний нэрийн судалгаа” гуравласан бүтээлийн нээлтийн ёслол Монгол Улсын Үндэсний номын сангийн төв байрны Үнэт ховор номын музейд болно.