Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо болон "Чимэгэ систем" ХХК-ны гүйцэтгэх захирал С.Бадрал нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд:
-Үндэсний Номын сангийн цуглуулгыг цахимжуулж, AI-ийн тусламжтайгаар хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх
-Монгол хэлний баялаг нөөцийг ашиглан бүтээмэл оюуны хэлний загвар, орчуулгын чадварыг дээшлүүлэх
-Монголын соёлын өвийг сурталчлах бүтээмэл оюунд суурилсан шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцлоо гэж Соёл, спорт, аялал жуулчлал,залуучуудын яамнаас мэдээлэв.