Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
09:00 цагт: Монгол Улсын Хүний гавьяат эмч, Монголын анагаах ухааны академийн гишүүн, АУ-ны доктор, профессор Намралын Төмөрбаатарын нэрэмжит УАУ-ы салбарын онол практикийн бага хурал Чингис хаан Үндэсний музейд болно.
09:00 цагт: УНТЭ-ийн бөөр шилжүүлэн суулгах үндэсний багаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгнө. Энэ үеэр донор хүлээж байгаа үйлчлүүлэгч оролцож бодит байдлын талаар байр сууриа илэрхийлэх юм.
09:30 цагт: Дэлхийн ус цаг уурын өдөрт зориулсан ”Мөстөл мөсөн голын хадгалалт, хамгаалалт, эрт сэрэмжлүүлгийн тогтолцоонд учрах саад бэрхшээлийг хамтдаа шийдье” эрдэм шинжилгээний бага хурал ЦУОШГ-т болно.
10:00 цагт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Цэнхэр алт” усны үндэсний хоёрдугаар чуулган Төрийн ордонд болно.
10:00 цагт: Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нэгдсэн арга хэмжээний нээлт ХЗДХЯ-нд болно.
11:00 цагт: Ой хээрийн болон өнжмөл шар өвсний түймрийн асуудлаар ОБЕГ-аас мэдээлнэ.
11:30 цагт: Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэнгээс сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулахад олон нийтийн хяналт оролцоо сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11:40 цагт: "Монгол соёлын тайлбар толь бичиг" номын нээлт Монгол Улсын үндэсний номын санд /шинэ байр/ болно.
14:00 цагт: Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан “Хайрламаар” яруу найргийн чөлөөт уншлага Монгол Улсын Үндэсний номын санд болно.