Нийслэлийн хэмжээнд ой, хээрийн болон шар өвсний гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүллээ.
Нийслэлийн Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Тээврийн цагдаагийн албаны хамтарсан бүрэлдэхүүн нийслэлийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хяналтаар үүрэг гүйцэтгэж эхэллээ.
Эргүүлийн бүрэлдэхүүн нийслэлийн 5 дүүргийн ногоон бүсийн 31 чиглэлд ой, хээрийн болон шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр аюулгүй байдлыг хангаж ажиллана.