Төв аймгийн Эрдэнэ сумын чулуут багийн "Ар мухар" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 123 км, сумын төвөөс баруун хойд зүгт 40 км/ 12:30 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна. Мөнн гарсаар Дорнод аймгийн хэмжээнд найман удаа хээрийн түймэр гарчээ.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэх тул ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас зөвлөж байна.
"Түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын цаг хугацаа буюу жил бүрийн гуравдугаар сарын 20-ноос зургадугаар сарын 10, есдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг. Иймд иргэд цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг онцгойлон анхааруулав.