Хүнсний салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, шинэлэг инновацын төслийг сонгон шалгаруулах хакатоны бүртгэл энэ сарын 23-ны өдрийг хүртэл үргэлжилж байна. Уг хакатоныг Нийслэлийн Бизнес инновацын газар, хүнсний эрүүл ахуйн зөвлөх үйлчилгээний “Магнафлок” ХХК, дижитал маркетингийн “Юу Жи Си Глобал Партнерс” ХХК-тай хамтран зохион байгуулж буй. Тус хакатонд багууд 3-5 хүний бүрэлдэхүүнтэй оролцох ба стартап, оюутан, судлаач, сонирхогч гэх мэт төрөл бүрийн салбарын төлөөлөл оролцох боломжтой. Мөн оролцогч ганцаарчилсан бүртгэлд оролцож болох зорилго болон чадвар дээр үндэслэн гишүүн хайж байгаа багуудад хуваарилалт хийх юм.
Сонгон шалгаруулах сэдвийн хүрээ:
- “Хүнсний нарийн ногооны хүлэмж, далайн гаралтай бүтээгдэхүүнийг дотооддоо бий болгох боломжийг бүрдүүлэх”,
- “Хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах, ашиглах”,
- “СӨБ болон ЕБС-ийн хүнс хангамжийн менежментийг сайжруулах, Нийслэл хотын хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэлтийн шийдэл боловсруулах” зэрэг сэдвүүдийн хүрээнд сонгон шалгаруулна.
I шат
Бүртгэлийн хугацаа: 2025.03.17-23
- Ганцаарчилсан бүртгэл: /Багт элсэх/ https://shorturl.at/W1ZBL
- Багийн бүртгэл: https://shorturl.at/rlfR8
II шат
- Багуудын өгөгдөлтэй танилцах: 2025.03.21 (цахим)
- Шилдэг 10 багийг шалгаруулах: 2025.03.24 (12:00-17:00)
- Багууд менторуудтай уулзах: 2025.03.27 (2-3 цагийн сургалт)
III шат
- Эцсийн шалгаруулалт: 2023.03.29
Шагналын сан: 9,000,000₮
Сэдэв тус бүр: 3,000,000₮