УНТЭ-ийн О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эртхэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Сүүлийн гурван жилд донорын жагсаалтад байсан 30 гаруй хүн донор олдохгүйгээс нас барсан. П.Батчулуун эмч болон эс, эд эрхтэн суулгах албатай холбоотой асуудал гарснаас хойш тархины үхэлтэй донор байхгүй болж амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаа зогсоод байна.
П.Батчулуун эмчийн биеийн байдал ч хүнд байгаа. Түүний хувьд 2013 онд Донорын хуулийн хэлэлцүүлгийн үеэр зүрх нь 10 гаруй минут бүрэн зогсож байсан. Шүүхийн шийдвэрийн дараа мөн л зүрхний үйл ажиллагаа нь зогсож тэлэгч тавиулсан. Эмч ч гэсэн хүн, эмч хүн ч өвддөг. П.Батчулуун эмчийн хувьд суурь өвчин ихтэй. Таван удаа зүрхний стент тавиулсны хамгийн сүүлчийнх нь хууль шүүхийн байгууллагаар шалгагдаж эхэлсний дараа буюу өнгөрсөн хоёрдугаар сард суулгуулсан. Өнөөдөр зүрхний үйл ажиллагаа явуулах магадлал нь 33 хувьтай байгаа. Эрүүл мэнд ийм хүнд байдалд байгаа хүн өнөөгийн хууль шүүхийн маргааныг тэсэж гарна гэдэг хүнд. Эмч бид нар П.Батчулуун эмчийг гэмт хэрэг хийсэн гэж бодохгүй байна" гэв.
Сэтгэгдэл (3)