"Тавантолгой түлш" ХХК нь шахмал түлшний үндсэн түүхий эдийг солих, чанарыг сайжруулах, стандартыг шинээр боловсруулах ажлын хүрээнд ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл болон гадаадын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн уурхайгаас ачуулсан эхний 15 вагон баяжуулсан нүүрс "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн талбайд буусан ба үлдсэн нүүрсийг хуваарийн дагуу татан авах юм.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн баяжуулсан нүүрсээр шахмал түлш үйлдвэрлэн хагас үйлдвэрлэлийн туршилтын ажлууд хийгдэх ба эрдэмтдийн зөвлөлөөс гарсан дүгнэлт, зөвлөмж, шийдвэрт үндэслэж хэрэглээнд нэвтрүүлнэ гэж "Тавантолгой түлш" ХХК-иас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)