"Madness" хамтлагийн дуучин Ч.Оюунсайхан буюу Сайханаа таалал төгсжээ. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн танил дотно нэгэн шиг “Madness”-ийн дуунуудыг хүргэж байна.
Тэд 1994 онд трэш метал стилээр тоглож эхэлжээ. Тухайн үед “Хөх тэнгэр” радио дээр арав гаруй дуугаа бичүүлж байсан гэдэг. Шууд ярилцлагын хөтлөгч Оюунтунгаа "та нарт Madness гэх нэр өгчихмөөр байна, хамтлагийн чинь нэрийг сольчихож болох уу" гэж байжээ. Тийнхүү “Madness” нэртэй болсон түүхтэй. Эл хамтлагийн хувьд 1997 онд “Хотын гудамж” хэмээх дуу хийснээр стилээ зөөллөж рок, поп урсгал руу орсон байдаг.
...Хайрын дуу аялан чамтай зугаалах
Миний хотын гудамж
Зөөлөн салхиар намайг илбээд
Дандаа аз жаргалтай алхана аа... хэмээ дуулж, олонд танигдсан “Madness” нэрт хамтлаг байгуулагдаад өдгөө 28 жил болсон байна. Мөн тэд анхны цомгоо одоогоос 22 жилийн өмнө буюу 2003 онд гаргаж байсан билээ. Тус хамтлагт олны сэтгэлийг татаж, хөглөсөн “Хүсэл бодол”, “Дурсамж бүсгүй”, “Зочин”, “Нэг өдөр" зэрэг олон дуу бий.
1. Хотын гудамж
2. Нэг өдөр
3. Бороотой шөнө
4. Дурсамж бүсгүй
5. Амьдрал чамд