Монгол Улсын бүх их дээд сургуулийн оюутан суралцагчдад зориулсан театрын боловсролыг дээшлүүлэх зорилго бүхий “I Student” хөтөлбөр зарлагдлаа.
Орфей театр нь 2021 онд “I Student” хөтөлбөрийг анхлан санаачилж, тус хөтөлбөрөөр дамжуулан бүхий л жүжгээ оюутан залууст хүргэсээр ирсэн билээ.
Энэ удаа дорнын шилдэг зохиолч Үй Хуагийн зохиолоос сэдэвлэсэн “Амьдрахуй” постдрамын жүжгийг их дээд сургуулийн оюутнуудад зориулан онцгой хямдралтай үнээр үзүүлэх юм. Тус жүжиг гуравдугаар сарын 27-ний өдрөөс эхлэн Тусгаар тогтнолын ордны их танхимд өдөр бүр тоглогдоно.
"Орфей" театрын таван жилийг ойг угтан амилуулах таван жүжгийн эхнийх нь "Амьдрахуй" постдрамын жүжиг юм.
Оюутан суралцагч та бүхэн энд дурдсан https://forms.gle/zMpqRGxhM7kcCviv5 холбоосоор орж, “I student” хөтөлбөрт бүртгүүлэх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг 99296467, 94945611 дугаараас авна уу. Энэ бол "Оюунлаг залууст-Оюуны хөрөнгө оруулалт".
Залуу үеийнхний оюуны боловсролд хөрөнгө оруулагч-
"Орфей" постдрамын театр