Энэ оны хоёрдугаар сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.7 хувиар өссөнийг ҮСХ-оос мэдээллээ. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус, тус өсжээ.
Тухайлбал, шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 4.4 сая төгрөг байна. Орон сууц Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.61 сая төгрөгийн үнэтэй байна. Харин хуучин орон сууцны үнэ м.кв нь дунджаар 4.5 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт 5.67 сая төгрөг болсон нь шинэ орон сууцны үнээс ч давсан үзүүлэлт болоод байна.