ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Ц.Ганзориг, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Б.Баярхүү, Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар төв орон нутгийн Засаг даргын орлогч дарга нар болон Онцгой байдлын байгууллагын удирдлагуудтай ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цахим хурал хийлээ.
Хурлаар УОК-ын I албан даалгавар, тушаалын хэрэгжилтийг хангаж, ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, түймэртэй тэмцэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, түймрийн дараах сэргээн босгох, өртсөн иргэдэд тусламж, төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, салбар дундын уялдааг хангах зэрэг үүрэг чиглэлийг өгсөн юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ой, хээрийн гал түймрийн эрсдэлийг тогтоох, эрсдэлтэй бүс нутгийн тойм зураглалыг гаргаж, урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдэл бүхий нутагт байгаа айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, хамгаалах зурвас татах арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхаарууллаа.