2025 оны анхны бороо орсныг Цаг Уур, Орчны Шинжилгээний Газар(ЦУОШГ)-аас мэдээллээ.
Тодруулбал гуравдугаар сарын 10-ны 18:25-18:31 цагт буюу зургаан минутын хугацаанд Улаанбаатар цаг уурын өртөө дээр энэ жилийн анхны бороо тэмдэглэгджээ.
Яг одоогийн байдлаар Улаанбаатарт мэдрэгдэх температур -9 градус, цастай, агаарын харьцангуй чийг 92 хувь байна.
Сэтгэгдэл (1)