Хэнтий аймгийн Дадал, Сүхбаатар аймгийн Асгат суманд өчигдөр /2025.03.08/ гарсан хоёр хээрийн түймэрт урьдчилсан байдлаар 45600 га талбай өртжээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр /2025.03.09/ говь, тал хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Иймд цогтой халуун үнс нурмаа ил задгай асгахгүй байх, татсан тамхины ишээ бүрэн унтраах зэргээр түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.