Энэ сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрний мөсний зузаан өмнөх арав хоногтой харьцуулахад тогтвортой байсан баөмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-80 см бага байсан бөгөөд Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд мөн жижиг голуудад харз гүйх үзэгдэл ажиглагдаж эхэлсэн байна.
Цаашдаа нийт нутгаар дулаарахтай холбоотойгоор нууруудын болон голуудын дагууд мөс хэврэгшиж нимгэрч болзошгүй тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.