Энэ оны гуравдугаар сарын 1-ний 00.00 цагаас 14.30 цаг хүртэл Эмээлт, Налайх, Хоолт, Хөшигтийн хөндий, Баруун туруун, Түргэн, 4-р зөрлөгийн цахим төлбөр хураах цэгүүдээр нийтдээ 28.6 мянган тээврийн хэрэгсэл нэвтрэн гарчээ.
Энэ жилийн сар шинийн баяр амралт олон хоног үргэлжилж байгаагаас шалтгаалан Улаанбаатар хотын төвийн хөдөлгөөн өндөр ачаалалтай байна. Өнгөрсөн 2024 оны шинийн нэгний өдөр 180.0-200.0 мянган тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарч байсантай харьцуулахад харьцангуй бага тээврийн хэрэгсэл энэ цагаар орон нутаг руу зорчсон байна.