Улаанбурхан өвчний 6 дахь тохиолдол лабораториор батлагджээ. Уг батлагдсан тохиолдол 2025 оны 2-р сарын 14-23 болон 2-р сарын 28-наас 3-р сарын 02-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан, улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг товлолт вакцинд хамрагдах нас болоогүй буюу 7 сартай хүүхэд байна.
Иймд 2025 оны 2 дугаар сарын 14-23 болон 2-р сарын 28-3-р сарын 02-ны өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бол ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2 дугаар өрөөнд 08:30-17:30 цагт хандан үзлэгт орж, улаанбурханы эсрэг вакцинд яаралтай хамрагдахыг ХӨСҮТ-өөс санууллөа.
Тодруулах зүйлсээ 89016199, 75 103 100 тоот утсанд хандаж авна уу.