Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээ, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлээр ажиллах хамгаалалт зохицуулалтын талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр маргааш буюу хоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн баярын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэгт шилжин ажиллана гэдгийг мэдэгдлээ.
Энэ хүрээнд бөхийн барилдааны хамгаалалт, Гандантэгчэнлин хийд орчимд эргүүл хяналт, нар харах үеийн өндөрлөг цэгүүдэд аюулгүй байдлыг ханган ажиллах аж.
Улсын хэмжээнд авто эргүүлээр 140 чиглэл 781 албан хаагч ажиллана.
Мөн баярын бэлтгэл ажилтай холбоотойгоор хулгайлах, залилах гэмт хэргүүд нэмэгдэж байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.